Playboy сэтгүүлийн "сарын онцлох бүсгүй"-гээр трансжендер модель шалгарлаа

Playboy сэтгүүл “сарын онцлох бүсгүй” буюу "Playmate of the month"-аар Францын трансжендер модель Инес Рауг сонголоо. Түүний зургийг сэтгүүлийнхээ албан ёсны хуудсанд байршуулахдаа “Эмэгтэй хүн байх нь зүгээр л эмэгтэй хүн байхыг хэлнэ" гэсэн тайлбартайгаар байршуулжээ.

Инес Рау өмнө нь тус сэтгүүлийн Playboy A-Z гэх тусгай дугаарт зургаа авахуулж байсан туршлагатай юм. Мөн тэрээр Vogue Italia, W Magazine сэтгүүлүүдэд зургаа авхуулж байсан ба Balmain, Hood by Air брэндүүдийн сурталчилгаанд тоглож байжээ.

Инес Раугийн зургууд Playboy сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнерийн дурсгалд зориулсан тусгай дугаарт орох юм.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх