ХААИС-ИЙН ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Газрын харилцааны салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний 20 жилийн ойн баярын хуралд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн мэндчилгээ дэвшүүллээ.

Энэхүү мэндчилгээг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров нар гардуулж өгсөн бөгөөд нэр бүхий ажилтан, албан хаагчдад дүүргийн ИТХ-ын болон Засаг даргын шагналыг гардуулж, цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

 

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн ректор, доктор, профессор Т.ХЭРҮҮГА танаа

Монгол Улсын Боловсролын салбарын шинэчлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж, нийгмийн тэргүүлэх салбарт ямагт манлайлж, улс эх орны хөгжлийн чиг хандлагад бодитой хувь нэмэр оруулж буй танай хамт олонд Газрын харилцааны салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд үе үеийн оюутан залуучууд, эрдэмтэн багш, судлаачид болон сургуулийн удирдлагуудад ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

                                 ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 

                                 ХУРЛЫН ДАРГА                                                                     Б.ЦЭРЭН

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх