Таны өтгөн таны тухай юу хэлж байна вэ?

Хар хүрэн өнгөтэй байвал:

Шинэ төрсөн хүүхдийн өтгөн эхний хэдэн өдөртөө хар өнгөтэй байдаг. Аажимдаа цайрч энгийн өнгөтэй болдог. Харин насанд хүрсэн хүний биед ийм шинж тэмдэг илэрвэл энэ нь идсэн хоол хүнс /нэрс, хад, чихэр өвс гэх мэт/ эсвэл уусан эмээс болж болно. Хэрэв эдгээрийг хэрэглээгүй боловч байнга ийм өнгөөр хүндэрвэл хоол боловсруулах замын шархнаас үүдэлтэй цус алдалт, хорт хавдрын шинж тэмдэг байж болзошгүй.Таны идсэн зүйлээс шалтгаалаагүй гэж бодож байвал эмчид хандан зөвлөгөө аваарай


Улаан хүрэн өнгөтэй байвал:

Хар өнгийн өтгөнтэй ижлээр энэ өнгийн өтгөн нь хэвийн биш. Бүдүүн гэдэс эсвэл шулуун гэдэсний цус алдалт, хорт хавдар, элдэв үрэвсэлтэй болсон байх магадлалтай.  Гэхдээ энэ нь 2 ба түүнээс дээш өдөр ийм өнгөөр бие зассан тохиолдолд яригдах асуудал учир хааяа нэг улаавтар өнгөөр бие засах нь хэвийн. Зарим үед улаан хүнсний будаг, чихрийн нишингэ, цангис жимс, улаан лоолийн шүүс, хүрэн манжингийн шөл, улаан желатин идсэнтэй холбоотой байж болно.
 

Хар ногоон өнгөтэй бол:

Ногоон өнгөөр хүндрэх нь хэтэрхий их ногоон хүнсний ногоо, бялууны крем, мөхөөлдөс, үрлэн чихэр эсвэл хэрэглэж байгаа эм бэлдмэл зэргээс шалтгаалсан байж болно. Далайн замаг шиг ногоон өнгөтэй хүндрэхийн зэрэгцээ байнга дотор муухай оргиж хордлогод орон, ногоовтор өнгөөр бөөлжиж байвал ямар нэг гадны биетийн халдвар авсан байх магадлалтай тул эмчид хандаарай. 

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх