Монгол охин Зүүн Азийн шилдэг хаалгачаар тодорлоо

 

 

 

 

 

 

 

 

 

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч У.Болортуяа Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээний шилдэг хаалгачийн шагналыг хүртжээ.БНХАУ-ын Шанхай хотод болсон энэхүү тэмцээнд оролцсон манай улсын охидын хөл бөмбөгийн баг нь Монгол улсын түүхэн дэх анхны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн баг бөгөөд түүний дасгалжуулагчаар Япон улсын иргэн Ики Ёжи ажиллажээ. Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээн нь “А”,”В”,”С” гэсэн 3 ангиллын хүрээнд болж,манай улсын баг 3 тоглож,4 оноо цуглуулсан байна. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр Зүүн Азийн хөл бөмбөгийн холбооны Гүйцэтгэх  хорооны хуралд оролцож байгаа МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар холбооны Удирдах зөвлөлийн гишүүний хувьд шагнал гардуулжээ.Түүнчлэн тус тэмцээний үеэр Монголын эмэгтэй шүүгчид болох Э.Хүслэнзаяа,Ц.Оюундарь нар шүүгчийн үүргийг амжилттай гүйцэтгэж,А.Жаргалмаа ,Б.Чинзориг нар дасгалжуулагчийн сургалтад хамрагдсан байна.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх