МУГЖ Ц.Цэнд-Аюуш таалал төгслөө

 Монгол Улсын гавьяат жүжигчин Цэндийн Цэнд-Аюуш 2017 оны аравдугаар сарын 25-нд таалал төгслөө.

Тэрбээр 1935 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. 1954 оноос хүүхдийн театрын жүжигчин, Монголын радио, МОНЦАМЭ-д нэвтрүүлэгч, "Монголкино" үйлдвэрт жүжигчнээр ажиллаж олон арван дэлгэцийн дүр бүтээж, орчуулгын кинонуудад гайхалтай дуу оруулсан авьяаслаг жүжигчин байлаа.

Ц.Цэнд-Аюушийн бүтээсэн "Сэтгэлийн дуудлагаар" киноны Дэжид, "Нийслэл хүү" киноны Ягаан Гажид,"Өглөө" киноны Лхам, "Тамирын охин" киноны Норов, "Газрын жигүүр" киноны жижүүр, "Өнөр бүл" киноны Гүндэгмаа зэрэг олон сайхан дүр, эелдэг нөхөрсөг зан төрх урлагт хайртай Монголын үзэгч түмний сэтгэлд дурсагдсаар байх болно.

Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах дүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх