Уулчдын гэгээн дурсгалыг хүндэтгэж УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд "Отгонтэнгэр хайрханд амь эрсэдсэн 17 уулчны ар гэрт УИХ-ын болон хувийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлье" гээд гишүүд суудлаасаа босч, гэгээн дурсгалыг нь хүндэтгэсэн юм.

Үүний дараа өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав.

Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг зэрэг найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх