Асашёрюү Д.Дагвадорж, Жек Ма нар кинонд дүр бүтээжээ

Алибаба группыг үүсгэн байгуулагч Жек Ма болон Асашорюү Дагвадорж нар  алдарт жүжигчин Жет Лигийн бүтээсэн Гун Шоу Дао /GSD/ хэмээх богино хэмжээний киноны гол дүрийг бүтээжээ.  Олон алдартнуудыг нэгэн дор цуглуулсан энэ бүтээлд Жек Ма, Асашорюү хоёроос гадна Юень Вү Пин, Саммо Хун, Тони Чин, Жет Ли, Донни Иен, Вү Жин, Тони Жаа, Шимин Зөү, Жеки Хьүн, Наташа Лиу зэрэг алдартай жүжигчид, тамирчид оролцон тоглосон байна.

Киноны ерөнхий продюсер Жет Ли “Бид бүгд Хятадын гайхалтай уламжлал, өв соёлыг сурталчлах зорилгоор энэхүү бүтээлийг туурвилаа. Оролцсон хүн бүр хамаг чадлаараа хичээн ажиллаа” гэсэн аж.

 

Эх суралж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх