АЗХ-ны тэргүүнд өрсөлдөгчид үнэмлэхээ гардаж авлаа

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчид болох С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар Ардчилсан намын дарга С.Эрдэнээс үнэмлэхээ гардаж авлаа. Мөн Нийслэлийн АЗХ-ны тэргүүнд өрсөлдөхөөр нэр дэвшсэн Ж.Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулж өгсөн юм.



Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллагын тэргүүнд нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдөх учиртай. Өөрөөр хэлбэл, өдгөөгөөс нэг жилийн өмнө өрнөж байсан Ардчилсан намын даргын сунгаатай ижил зарчмаар өрсөлдөж, бүх гишүүдийнхээ саналаар тэргүүнээ тодруулах юм. Сунгаа өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн төв Чингис хотоос эхэлж байна. 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх