МАН-ын бүлэг Eрөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Eрөнхийлөгчөөс Сангийн сайдын томилгоонд тавьсан хоригийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. Тус намын бүлэг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт хуралдахдаа дээрх асуудлыг хэлэлцэн, бүлгийн гишүүд хүлээж авах боломжгүй гэдэгт санал нэгдсэн. Тиймээс уг байр сууриндаа хэвээр байгаа гэдгээ мэдэгдлээ. Харин бүлгийн хуралдаанаар 2018 оны Төсвийн төслийг судлах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахлах аж.

Одоо УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороо хуралдаж Eрөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахаар болжээ.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх