Тагнуулын ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Д.Гэрэлийг томиллоо.

Д.Гэрэл нь ТЕГ-ын даргаар 2012- 2013 онд ажиллаж байсан нэгэн юм байна.

Мөн тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байжээ.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх