СГЗ Б.Дашзэвэг 7 настай зээ охиноо хүчирхийлэхийг завдсан уу?

Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, яруу найрагч, доктор Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсантухай мэдээлэл нийгэмд шуугиан тариад байгаа билээ.

Энэ талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс, “Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс яллагдагч Бизъяагийн Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн" хэмээн мэдээлсэн.

Тэгвэл энэ хэрэг өнгөрсөн сарын 1-ны өдөр Шадивланд гарсан бөгөөд түүний хүчирхийлэхийг завдсан 7 настай хүүхэд нь зээ охин нь байж болзошгүй гэх мэдээллийг цахим сайтуудад бичжээ.

Хэрвээ Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан гэдэг нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 12,1 дүгээр зүйл ангийн дагуу нэгээс таван жил хүртэл хугацаагаар ял эдлэх нь тодорхой аж.  Уг хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн. Мөн энэ хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12-20 жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг байна.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх