В.Путиний айлчлалыг Киевийн тал эсэргүүцлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Иран, Турк улсын төрийн тэргүүнтэй Сочи хотноо гурван талын дээд хэмжээний уулзалт хийхээр товлосон байна. Кремлийн тэргүүний Крымд хийх айлчлалтай холбогдуулан Украины эрх баригчид Оросын Гадаад хэргийн яаманд эсэргүүцлийн бичиг илгээжээ. Украины Засгийн газар Крым, Севастополийг улсынхаа нутаг дэвсгэр хэмээн үздэг бөгөөд гадаад орны төрийн тэргүүнүүд зөвшөөрөлгүй айлчилж буйг бүрэн эрхт байдалд нь халдсанд тооцжээ. Крымийн ард иргэд бүх нийтийн санал асуулгаар 2014 оны гуравдугаар сард Оросын бүрэлдэхүүнд орох хүсэлтээ албан ёсоор гаргасан байдаг. Оросын төрийн өндөрлөгүүд 2014 оноос хойш Крымд айлчлах бүрт Украины Засгийн газар эсэргүүцэл илэрхийлдэг болжээ. Тухай бүрт ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас “Крым бол Оросын нутаг” гэж мэддэг байна.

unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх