НАГОЯАГИЙН ПРОТОКОЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО ХУРАЛДЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Нагояагийн протоколийг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн удирдах хороо хуралдлаа.  Удирдах хороог БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл даргалдаг. Тэрбээр Монгол бол генетик нөөцийн судалгааг уламжлалт хэлбэрээр баяжуулж ирсэн өвөрмөц, баялаг нөөцтэй улсуудын нэг. Гэвч эдийн засгийн ач холбогдлыг бүрэн тогтоож, хамгаалж, ашиглалтаас гарах үр ашгийг шударга эрх тэгш хуваарилах тал дээр дутагдалтай асуудлууд бий. Энэ утгаараа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс нүдээ олсон төслийг хэрэгжүүлж байгааг тэмдэглэсэн юм. Мөн удирдах хорооны гишүүдийн зүгээс төслийн үр дүнд генетик нөөцийг ашиглах талаар эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор биотехнологийн салбарыг дэмжих суурь бүрдэж, Монгол Улсын эдийн засаг дан ганц уул уурхай бус олон тулгуурт хэлбэрт шилжих өндөр ач холбогдолтой гэдгийг хэлж байлаа.

Судалгааны явцад нуурууд орчмын экосистемд хүний үйл ажиллагаа, бэлчээрийн даац, зам, харилцаа, ус ашиглалт сөргөөр нөлөөлж буйг тогтоож, бэлчээрийн даац, экологийн чадавхийн зураглал хийж, судалгааны үр дүнд суурилсан нуур хамгаалах менежментийн сургалтыг зохион байгуулах төлөвлөгөө, сургалтын модуль гаргасан байна. Энэхүү сургалтыг 2018 оны 5 дугаар сараас эхлэн тухайн орон нутагт хийх юм. Ажлын хэсгийн хуралдаанд БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, Газарзүй геоэкологийн хүрээлэн, ХААИС-ийн багш, эрдэмтэд оролцсон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх