Индонезийн нийслэл Жакарта хотод Монголын соёлын төв байгуулагджээ

Монгол Индонез хоёр улсын бүх талын харилцааг хөгжүүлэх зорилгоор манай улс Индонез улсад Монголын соёлын төвийг саяхан барьжээ. Тус улсын нийслэл Жакарта хотод өчигдөр Чингис хааны морьтой хөшөө дурсгал, Монгол гэр бүхий манай соёл уламжлал, зан заншлыг илтгэн харуулсан “Монголын соёлын төвийг” нээсэн байна.

Энэхүү соёлын төвийг байгуулахыг анх санаачилсан хүн нь Монгол улсаас Индонези улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ш.Батцэцэг бөгөөд тэрээр уг төвийг байгуулснаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам хөгжин дэвшинэ гэдэгт итгэлтэй байгаа ажээ.Жакарта хотод сүндэрлэн боссон Чингис хааны хөшөөн дээр Их хааны маань намтар болон сургаал үгсийг англи хэлээр орчуулан тавьсан байх бөгөөд тэдгээрийн дотор “Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай” гэсэн танил үгнүүдийг бичсэн байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх