ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН СҮЛЖЭЭНИЙ УРЛАГИЙН АНХДУГААР НААДАМ БОЛЛОО

Байгаль орчин, аялал жуулчлалын яам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дунд 2017 оны 11-р сарын 11-нд 7 төрлөөр урлагийн наадам зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус наадмын Тэргүүн байрт Хангайн бүс шалгаран Шилжин явах цомын эзэн болсон бол дэд байрт Төвийн бүс, 3-р байрт Зүүн бүс тус тус шалгарсан юм. Мөн шилдгийн шилдэг Гранпри цомын эзнээр Төвийн бүсийн гоцлол дуучин Баасансүрэн тодорлоо. Цаашид уг наадам 2 жил тутамд уламжлал болон зохион байгуулагдах юм.

эх сурвалуж: www.mne.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх