СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ХЭЛТСИЙН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Орхон аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс нь өнгөрөгч 7 хоногт цахилгаан хэмжих хэрэгсэл ашиглан “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ийн үйлчилгээний хүрээний 6 дугаар бичил хорооллын 6-р байр болон  2, 4, 5 дугаар бичл хорооллын хэрэглэгчдийн эрчим 188 айл өрхийн тоолуурыг шалган баталгаажууллаа. Мөн эзэлхүүний хэмжих хэрэгсэл ашиглан “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ийн үйлчилгээний хүрээний 40 усны тоолуур,  “НИК” ХХК-ийн шатахуун түгээх станцын 28 түгээгүүрийг мөн шалгалаа. 

     Дулаан даралтын хэмжих хэрэгслээр, 17-р цэцэрлэг, “Медипас” эмнэлэг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Эмнэлэг сувилал, Худалдаа хөгжлийн банк зэрэг аж ахуйн нэгжүүдийн 75 ш даралтын хэмжүүр, Механик хэмжих хэрэгсэл ашиглан “Эрдэнэт үйлдвэр”  ХХК-ийн РСЦ-ийн жингүүд, байгууллагын  хүлээн авахаар ирсэн худалдааны 32  жинг тус тус шалган баталгаажуулсан.

   Нийт хэмжлийн 4 төрлөөр  363 хэмжүүрийг Улсын стандартын дагуу  шалгаж баталгаажуулан гэрчилгээ олгосон байна.

      Сав баглаа боодлын шошго шинэчлэгдэж,  өөрчлөгдсөнтэй холбогдуулан 4 аж ахуйн нэгжид  мэдээлэл өгсөн. 

2 аж ахуйн нэгжийн шошго шаардлага хангахгүй байсанд зөвлөгөө өгч шинэчлүүлэх ажил хийв.