Харумафүжиг 500 мянган иенээр торгох шийтгэл ногдуулжээ

А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан билээ. Тэгвэл энэ хэргийг Тоттори мужийн шүүх авч хэлэлцээд Харумафүжиг 500 000 иенээр торгох шийтгэл ногдуулжээ. Түүний мэргэжлийн сүмогоос зодог тайлж, ёсзүйн хариуцлага хүлээснийг харгалзан дээрх шийтгэлийг ногдуулсан байна. 

 

Мөн асуудлыг цагдаад мэдэгдэж, шавийгаа дарамтлан сүмочдын хооронд үл ойлголцол үүсэхэд хүргэсэн Таканохана дэвжээний багш, их аварга асан Таканохана Коожиг Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо Захирлуудын зөвлөлөөсөө хөөхөөр болжээ.