В.Путинийг дэмжигчид гарын үсэг цуглуулж эхэллээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч Владимир Путинийг дэмжигчид болох “Ялалтыг дэмжигчид” сайн дурын хөдөлгөөнийхөн өнгөрсөн баасан гарагт үйл ажиллагаагаа эхлүүллээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч 300 мянган хүний гарын үсэг цуглуулсан байх ёстой. В.Путинийг 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг дэмжигчдийг бүртгэх үйл ажиллагаа Владивосток, Хабаровск зэрэг Алс Дорнодын хотоос эхэлсэн байна. ТАСС агентлагийн мэдээлснээр, “Ялалтыг дэмжигчид” сайн дурын хөдөлгөөнийхөн ОХУ- ын 16 хотод гарын үсэг цуглуулах ажиллагаа зохион байгуулах юм. Мөн Оросын бүгд найрамдах улсуудаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй хүмүүс өөрийн харьяаллын нутаг дэвсгэрээс 7500 хүний гарын үсэг цуглуулдаг. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ оны гуравдугаар сарын 18-ны ням гарагт болно. Сонгуулийн кампанит ажил сонгуулийн өдрөөс яг гурван сарын өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд эхэлсэн билээ.

www.unen.mn