Азийн Хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзалт хийлээ

 

Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Марк Безүйжэн, төслийн хяналт үнэлгээний мэргэжилтэн Эллеонор Сарапат, Азийн Хөгжлийн Банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын байгаль орчны ахлах ажилтан П.Онгонсар нартай уулзаж Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” -ийн жилийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар танилцуулж, санал бодлоо солилцон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

Энэ үеэр Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Mark Bezuijen-д Монгол улсын байгаль орчныг хамгаалах асуудалд өндөр хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж “Хүндэт Жуух” бичиг гардуулсан.

Уулзалтын дараа “Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн нэг жилийн ажлын тайлангийн уулзалт хэлэлцүүлэг болж төслийн оролцогч талуудад төслийн жилийн явц үр дүн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж хэлэлцүүлэг хийлээ.

Эх сурвалж: unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх