БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ АХБ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Инду Бушан болон монгол дахь төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ирэх онуудад байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтын талаар санал солилцсон юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхэнд хөнгөлөлттэй зээл олгох саналыг Азийн хөгжлийн банкныханд тавьсан бөгөөд тэд төрөөс аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулагч хувийн салбарынхныг дэмжиж эхэлж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд энэ талаар зөвшилцнө гэдгээ мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх