“Иргэдийн санхүүгийн боловсрол ба эдийн засгийн сэтгүүлчдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо

“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганыг зохион байгуулагчид сэтгүүлчидтэй хамтран “Иргэдийн санхүүгийн боловсрол ба эдийн засгийн сэтгүүлчдийн оролцоо” сэдвээр хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлжээ. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн сэдвээр мэдээ нийтлэл бичдэг сэтгүүлчид оролцож, өөрсдийн санал бодлоо солилцсон бөгөөд чуулганыг зохион байгуулагчид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд иргэдийн боловсрол чухал нөлөөтэй учир олон түмэнд энэ талын мэдлэг мэдээлэл олгоход  сэтгүүлчдийн оролцоо ихээхэн чухал үүрэгтэй гэдгийг онцолсон байна. Харин эдийн засгийн сэтгүүлчид чуулганыг зохион байгуулагчдад хандан өнөө үед иргэдэд ямар зүйлд мөнгө оруулах болон хуримтлалыг хэрхэн үүсгэх, хөрөнгө оруулалт хийх арга ухаан, шийдлийн талаар зөв мэдээлэл өгөх нь тун чухал байгааг онцолж, харилцан санал бодлоо солилцсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх