Монголын таеквондочид Азийн хотуудын аварга шалгаруулах тэмцээнээс 9 медальтай иржээ

Энэ сарын 22-23-ний өдрүүдэд Хонг-Конгд болсон Ази тивийн таеквондогийн холбооноос зохион байгуулсан Азийн хотуудын таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын өсвөрийн баг тамирчид амжилттай оролцож, 9 медальтай иржээ. Уг тэмцээнд оролцсон манай баг тамирчдаас “Арслан” клубийн Э.Энхмөрөн, ”Хөх чоно” клубийн Б.Золжаргал, Э.Бат-Оргил, Дорноговь аймгийн Г.Сүхбат, Э.Алтантуяа, М.Даваадэлгэр, нар хурд авхаалж самбаагаараа өрсөлдөн алтан медаль хүртсэн бол мөнгө хүрэл медалийн эзнээр Э.Энхгэрэл, Г.Учрал, Д.Соёл-Эрдэнэ нар тодорсон байна. Манай улсад таеквондогийн спорт хурдацтай хөгжиж байгаа бөгөөд зөвхөн Улаанбаатар хотод  төдийгүй хөдөө орон нутагт ч таеквондогийн аварга шалгаруулах тэмцээн байнга явагддаг юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх