Лаос улсын ирээдүй бүрхэг байна

Лаос нь далайд гарцгүй, Ардын хувьсгалын намын хяналт бүхий нэг намын тогтолцоотой зүүн өмнөд азид орших Бүгд найрамдах улс юм. XIY зуунд Лан Санг Хом Кхао буюу сая зааны улс, цагаан шүхэрийн орон гэж нэрлэгдэж байжээ. 1991 онд шинэ Үндсэн хууль батлагдсан. Түүнд шинэ эдийн засгийн механизмаар зах зээлийн эдийн засагт шилжих тухай заажээ. 69 гаруй үндэстэн, аймагтай. Нам дор нутгийн Лаот  (Лао Лоүм) үндэстнүүд Мекон мөрний дагуу будаа тариалан амьдардаг. Өндөрлөг газрын Лаот (Лао Тэүнг)-ууд болон уулын орой дахь Лаот  (Лаот Соүнг)-ууд эрсдэлтэй  (гэнэт баяжах эсвэл хоосрох) аж ахуй эрхэлдэг. Засгийн газар энэ уламжлалт аж ахуйг зогсоох арга зам хайж байгаа ч ой мод болон усан хүрхрээг устгах болох тул эсэргүүцэлтэй тулгарсаар байна. 

Сүүлийн жилүүдэд тус улсын эдийн засгийн байдал маш хүнд байгаа ба үүний хажуугаар БНХАУ-ын "Шинэ торгоны зам" бодлогын хүрээнд Лаос улсаар дамжуулан азийн улс орнуудад гарах төмөр замын эхлэлийг Хятад улсын компаниуд аль хэдийн тавиад эхэлсэн. Эдийн засгийн ямар ч дархлаагүй болсон Лаос улс нь БНХАУ-ын харъяалалд ороход тун ойрхон байгаа нь эндээс харагдаж байна. Ядуу буурай орнууд БНХАУ-ын эрхшээлд орж эхэлж буй бодит жишээ энэ болж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх