Ахмад тамирчин Д.Оюунцэцэг, Т.Цэрэндолгор нар алтан медаль хүртжээ

Шинэ Зеланд улсын нийслэл Окленд хотод энэ сарын 21-30-ний хооронд болж байгаа дэлхийн мастеруудын спортын наадамд  оролцсон манай ахмад тамирчид алтан медаль хүртжээ. Уг тэмцээнд  дэлхийн 165 орны 28 мянга гаруй ахмад тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Манай улсаас энэхүү тэмцээнд 6 төрлөөр 30 гаруй тамирчин оролцсон бөгөөд зээрэнцэг шидэлтийн тэмцээнд ахмад тамирчин Т.Цэрэндолгор,хүндийг өргөлтөөр Д.Оюунцэцэг нар тус тус алтан медаль хүртэж, Монголынхоо далбааг Шинэ Зеландын тэнгэрт мандуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх