ХАВАР, НАМРЫН УЛИРАЛД ТОДОРХОЙ ХУГАЦААНД БУГЫН ЯСАН ЭВЭР ТҮҮХИЙГ ХОРИГЛОНО

Жил бүрийн хуурайшилт ихтэй үе буюу Хавар, намрын улиралд ой, хээрийн түймэр гарах тохиолдол ихэсдэг. Хуурайшилтын үед ард иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гал алдах улмаар томоохон түймэр болон даамжрах аюултай байдаг. Энэ үед ард иргэдийг хөдөө орон нутаг, амралт зугаалгад явахдаа сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг ОБЕГ-с анхааруулж байна. 

Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 35 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Цаашид байгаль орчны хуурайшилтын идэвхтэй үед иргэн бүрийн байгалиа хамгаалах үүрэг оролцоо чухал байгаа билээ.

Ой, хээрийн түймэр болон байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ой, хээрийн бүсэд байгалийн жамаараа унасан бугын ясан эвэр түүхийг жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хориглосон БОАЖ-ын сайдын тушаал гарсан байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх