Монголын их, дээд сургуулиуд дижитал менежментийг хэрэглэх тал дээр шинэчлэл хийж байна

 Өнөөдөр Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль дээр Европын холбооны санхүүжилттэй ERASMUS+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй TACTIC (Through Academic Cooperation Towards Innovative Capacity) төслийн хэрэгжилтийг хэлэлцэх хурал зохион байгуулагдаж байна. Энэ төслийн хүрээнд Ази, Зүүн болон баруун Европын дээд боловсролын байгууллагын удирдлага, судалгааны байгууллагын судлаачид хүрэлцэн ирж “Дээд боловсролын байгууллага дахь дижитал хэрэглээг удирдлагад ашиглах нь, түүний тулгамдаж буй асуудлууд” сэдвийн хүрээнд чуулга уулзалт хийж туршлага солилцож байгаа юм.

Төслийг хэрэгжүүлэгч Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Монгол улсын Их Сургууль, Чех улсын Мазарикийн Их Сургууль, Брногийн Технологийн их сургууль, Франц улсын Ферпигнаны их сургууль, Эстон Улсын Талинны Технологийн их сургууль, Вьетнам улсын Ханойн Технологийн их сургууль, Хо Чи минь хотын технологийн их сургууль, Лаос улсын Баттамбаны их сургууль, Минчэйгийн их сургууль нар хамтран их, дээд сургуулийн захиргааны албан хаагчдын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх төслийг 2015-2018 хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дээд боловсролын удирдах албан тушаалтан, захиргааны ажилчдын чадавхыг бэхжүүлэх нь дээд боловсролын байгууллагын чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах бэхжүүлэхэд тун чухал үүрэгтэй тул энэхүү төсөл чухал ач холбогдолтой төсөл боллоо. Манай улсын томоохон их дээд сургууль ийнхүү бүс нутгийн хэмжээнд дээд боловсролын байгууллагын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг хайх эрэл хайгуулд глобаль хамтын ажиллагааг өргөн ашиглаж байна. Энэ удаад бүс нутгийн хэмжээний уулзалт, эрдэм шинжилгээний хурлыг ХИС, МУИС хамтран зохион байгуулж байна.

эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх