ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын дунд Тогтвортой хөгжлийн боловсрол-Сургууль-Олон нийтийн хамтын ажиллагаа” төсөл сонгон шалгаруулах уралдаан зарлалаа.

Уралдааны зорилго нь сургуулийн багш, сурагчид, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, эх дэлхий, байгалийнхаа баялаг өвийг хайрлан хамгаалах, тогтвортой хэрэглээ, ногоон амьдралын хэв маягийг сурталчлан таниулж тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн төслүүдийг сонгон шалгаруулж санхүүжүүлэх зорилготой.

Сонирхсон сургуулиуд уралдаантай холбоотой төслийн сонгон шалгаруулалт болон төслийн удирдамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mne.mn/?p=4467http://esd.mn/?p=3045 линкээр орж авна уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх