“УСНЫ ЗАСАГЛАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон усны бодлого зохицуулалтын асуудлыг хариуцсан төрийн төв байгууллага, болон Их дээд сургууль, төрийн бус байгууллагуудын холбогдох албан тушаалтан, эрдэмтэн, судлаачид, сонирхчдын бүрэлдүүн бүхий  олон талын оролцоотой “УСНЫ ЗАСАГЛАЛ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

 

Ус нь байгалийн стратегийн үнэт баялаг гэж үзэж усны салбарын төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагаа, уялдаа холбоог  боловсронгуй болгох мөн усны зохисгүй хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр нэмэгдэж байгааг таслан зогсоохын тулд төрийн байгууллага, эрдэмтэд судлаачид хамтран ажиллах талаар хэлэлцэж усны бодлогыг засаглалын түвшинд авч үзэх, засаглалын чадавхийг хөгжүүлэх орчин үеийн мэдээллийн технологийн эринд нийцсэн, үр ашигтай тогтолцоог тогтоох  талаар олон тал хамтран ярилцан хэлэлцэж үр дүнг зөвлөмж  хэлбэрээр төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

ЭЗХАХБ байгууллага дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь усны бохирдолтой сав газруудаар амьдарч,  энэ нь цаашдаа улам өсч, ус гамшгийн байдал орох магадлалтай гэсэн үзүүлэлт гаргажээ. Усны хомсдол, бохирдлоос хүнсний аюулгүй байдал алдагдах, экосистем ундны усны хангамж муудах зэрэг олон муу үр дагаварууд гарах юм.

Ус  бол манай дэлхий дээр нэн чухал дутагдаж байгаа, хөрөнгө шаардсан монополь тулгарсан асуудлуудын нэг болоод байна. Усны бодлого нь нийгэмд  ядуурлыг бууруулах болон бүс нутгийн хөгжил, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрүүл мэндийн  асуудлуудтай гүн гүнзгий холбоотой байдаг. Усны байгууламжууд хуучирч, муудсан, байгалийн эрсдэлүүд, уур амьсгалын  өөрчлөлт, байгаль орчны бохирдол зэргээс хамаарч устай холбогдолтой зөрчил, дутагдал улам ихэссээр байна.

Манай улсад тулгамдаж буй устай холбогдах асуудлын өнөөгийн бодит байдал, тулмагдаж байгаа бэрхшээлүүдийг  олон талаас нь ярилцаж,  “цаашид юу хийх вэ”, “хэн хариуцах вэ”, “яагаад” “засгийн газрын аль хэсэгт яаж шийдвэрлэх вэ” гэх зэрэг асуултыг авч хэлцлээ.  Мөн олон улсын хэмжээнд баримталж байгаа  усны засаглалын зарчмуудыг авч үзэж, усны засаглалын зарчмын түлхүүр асуудлуудыг сонгон авч, манай улсын хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой асуудлыг судлан цаашид хэрэгжүүлэх асуудлыг ярилцлаа.

Усны зохицуулалтын эрх зүйг өнөөгийн шаардлагатай уялдуулан шинэчлэн боловсронгуй болгох, хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгох, үүнтэй уялдуулан хяналтын системийг сайжруулах, мэдээллийн системийг жигд хүртээмжтэй хангах, ил тод, нээлттэй байх, оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэн гүйцэтгэлийн чадавхийг хөгжүүлэх, зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх системийг боловсронгуй болгох  асуудлууд хөндөгдлөө.  Усны салбарыг хөгжүүлэхэд олон улсын байгуулага бусад улсын санхүүжилт, зээл тусламжийн өгөөж, үр дүнг ч нарийвчлан авч үзэх шаардлагатай байгааг хэлэлцсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх