“БАЙГАЛЬ ОРЧНЫ СТРАТЕГИЙН ҮНЭЛГЭЭ” СЭДЭВТ УУЛЗАЛТЫГ ЯАМДЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮВШИНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилт бүхий “Монгол улсад олборлох салбарын менежментийг бэхжүүлэх нь” (СЕСМИМ) төсөлтэй хамтран “Байгаль орчны стратегийн үнэлгээ” сэдэвт уулзалтыг яамдын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд зохион байгууллаа. Тус уулзалтын хүрээнд Байгаль орчны стратегийн үнэлгээний хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилт болон байгаль орчны стратегийн үнэлгээний ач холбогдлын талаар танилцууллаа.

Цаашид улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахдаа байгаль орчны стратегийн үнэлгээ хийлгэх, түүний зардлыг тухайн асуудлыг хариуцсан  яам төлөвлөгөөндөө тусган ажиллахыг онцлон яамд хоорондын уялдааг сайжруулахад авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж санал солилцлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх