Долоо хоногт нийт 408.700 тонн хог хаягдлыг цэвэрлэв

‘’Цэвэрч-Баянзүрх’’   аяны  хүрээнд  дүүргийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээг 7 хоног бүрийн бямба гаригт тогтмол зохион байгуулж байгаа билээ. Нийтлэг үйлчилгээний газрууд хариуцсан бүсийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээг  өдөр бүр хийж байгаа бол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэд, ААН-үүд ойр орчмын 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэж байгаа юм.

 

 Тухайлбал Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ууд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт  413.205 м.кв талбайн  408.700 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Түүнчлэн зөвшөөрөлгүй наасан 133 ширхэгзар сурталчилгааны хуудсыг хуулж, явган хүний зам болон нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, модны хэлбэржилт тайралт, ногоон байгууламжийг усалгаа, арчилгааг тогтмол хийж байгаа юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх