“Эрдэнэс тавантолгой” ХК 1072 ширхэг хувьцаa

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны 4р сарын 11 нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон.

Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон бөгөөд 2012 оноос өмнө төрсөн бид өөрсдийгөө азтайд тооцох учиртай.

“Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар анхлан төлөвлөсөн.

Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.

Та 1072 ширхэг хувьцаагүй юм биш биз?

Сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг,оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалд, ахмадын тэтгэвэрт хэрвээ та хувьцаагаа зарцуулсан бол танд 1072 оос бага ширхэг хувьцаа байгаа бөгөөд энэ нь та хувьцааныхаа оронд хэдий хэмжээний хувь хишиг хүртсэн байна тэр хэмжээгээрээ хувьцааныхаа тооноос хасуулсан гэсэн үг.

Доорх хүснэгтээс хасалт хэрхэн хийгдсэнийг тооцож хараарай.

Салбар Зарлага Үлдэгдэл хувьцаа
Сургалтын төлбөр

2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд хувьцаа байхгүй.

0 ширхэг хувьцаа
Сургалтын төлбөр Хэрэв та тухай жилүүдэд зөвхөн нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай.

 

536 ширхэг хувьцаа
Халамж Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол хувьцаа байхгүй.

 

0 хувьцаа
Даатгал 2011 онд эрүүл мэндийн даатгалд 9 ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1,063 ширхэг хувьцаатай.

 

1063 ширхэг хувьцаа

Харин үлдсэн иргэд 1,072 ширхэг хувьцаатайгаа үлдсэн.

Гэхдээ ЭТТ хувьцаа хуваарилагдсан гэдэг нь та хувьцааныхаа жинхэнэ эзэн болчихлоо гэсэн үг биш . Та брокер дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгээд хувьцаагаа баталгаажуулах өөрийн эзэмшлийн болгох ёстой.Хэрвээ танай арилжаа хийдэг данстай бол таны ЭТТ хувьцаа тухайн дансантай тань холбогдсон гэсэн үг.

Тэгвэл та дансаа нээлгэвэл таны үнэт цаасны дансанд Эрдэнэс таван толгойн хувьцаа тань байрших бөгөөд Засгийн газраас шийдвэр гарч арилжаа эхлэх үед та хувьцаагаа зарцуулах эрхтэй болох юм, харин тэр хүртэл хүлээх л үлдлээ.

Та одooгийн байдлаар ЭТТ хэдэн ширхэг данстайгаа мэдэхийг хүсэж байгаа бол дараах алхмуудаар шалгаарай.

Алхам 1 – Гар утсаараа шалгах (150төг/нэг мэссэж)

  • Та 158989 дугаар луу өөрийн Регистрийн Дугаараа ЛАТИН үсгээр илгээж өөрийн брокер болон Эрдэнэс Тавантолгой ХК ийн хувьцаа эзэмшлийн талаарх мэдээлэл авах боломжтой.
  • Латин галгийн хөврүүлэлт
Монгол Латин Монгол Латин Монгол Латин
А A Л L Х KH
Б B М M Ц TS
В V Н N Ч CH
Г G О O Ш SH
Д D Ө O Ш SH
Е YE П P Ъ i
Ё YO Р R Ь I
Ж J С S Ы Y
З Z Т T Э E
И i У U Ю YU
Й i Ү U Я YA
К K Ф F    

Алхам 2 – Онлайнаар шалгах

  • Дараах вэб хуудсруу орж
    Эрдэнэс таван толгой хувьцаа шалгах цэс руу орж өөрийн регистрын дугаараа оруулаж шалгах боломжтой.

 1072 хувьцаа шалгах

Эх сурвалж: huvitsaa.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх