Ардчилсан намын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт хариуцлага тооцлоо

Өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэ дээрх нэр бүхий 3 гишүүдэд намын зүгээс хариуцлага тооцож буйгаа илэрхийлсэн юм. Түүний хэлж байгаагаар УИХ-дахь АН-ын бүлгийн шийдвэрийг дагаагүй, мөн дээрээс нь ЖДҮ-тэй холбоотой сайд нарыг дэмжсэн гэдэг шалтгаанаар арга хэмжээ авч буйгаа мэдэгдсэн юм. 

Тэрээр хэлэхдээ:

1. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа түтгэлзүүлэх,

2. УИХ-ын гишүүд болох Л.Болд, Д.Мурат нарт сонгуульд нэр дэвших хугацааг 4 жилээр хязгаарлах, гэсэн шийдвэр гарсан гэж танилцуулсан.

Мөн үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийсэн байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Би шударга ёсны төлөө тэмцэл хийсэн, нам дамжсан хулгайч нартай үргэлжлүүлэн тэмцэнэ, би намаасаа хөөгдсөн ч эх орноосоо хөөгдөөгүй цаашид тэмцсээр байх болно. Миний энэ үйлдлийг дэмжиж байгаа Ардчилсан намын мянга мянган гишүүн бий" гэж мэдэгдсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Болд мэдэгдэхдээ: "Би энэ намыг байгуулалцаж байсан тийм учраас намаасаа гарахгүй, харин миний талаар явж байгаа олон гүтгэлэг бий, тийм юм байхгүй... Ардчилсан нийгэмд амьдарч байгаа бид нууцаар санал хурааж шийдвэр гаргадаг байсан зарчмыг энэ МАНАН-ын нөхдүүд хуулинд өөрчлөлт оруулж илээр санал хураадаг болгосон. Энэ АН бол коммунист нам болсон ганц хүний шийдвэрээр бүх зүйл шийдэгддэг болсон байна. Би Ардчилсан намын бүлгээс гарна." гэж мэдэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх