Л.Болд АН-ын бүлгээс гарч буйгаа, Ж. Батзандан өнөөдрөөс АН бүлэггүй болж байгааг мэдэгдэе гэв

Улстөр бужигнаж эхэлсэн энэ өдрүүдэд  УИХ-ын гишүүд сонин содон мэдээлэл хийж, намаасаа гарч, ажлаасаа чөлөөлөгдөх үйл явдал ар араасаа өрнөсөн өдөр болж байна. Учир нь, АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нар мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Улс оронд үүсээд буй улс төр, эдийн засгийн байдлыг бид бүхэн харж байна. Бүгдийн анхаарал өнгөрсөн хоногуудад эрх баригчдын дотоод хямралыг харж өнгөрөөлөө. Бензин шатахууны үнэ нэмэгдчихлээ, мах махан бүтээгдэхүүний үнэ өсч байна, ам.долларын ханш өслөө зэрэг сөрөг нөлөө үзүүлээ. Мөн ард иргэдийг буруу зүйлд уриалсан суртал ухуулгууд их гарах боллоо. Гэтэл ардчилсан хувьсгалаас хойш 30 жилийн дараа иргэдийг буруу тийш нь хандуулах гэсэн хандлага ажиглагдаж байна. Тиймээс АН бид анх бий болгохыг хүссэн зүйлийнхээ төлөө явна. Аливаа зүйл дүрэм журамтай байдаг. АН ч гэсэн дүрмийн дагуу явдаг үндсэн дүрмээр явдаг нам. Энэ үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрдөг хүн энэ намын гишүүн гэж явдаг. Өнөөдөр бид үндсэн дүрмийг биелүүлээгүй этгээдүүдэд харуицлага тооцно. АН-ын үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж шийдвэрүүд гаргалаа. Үндсэн дүрмийн хорооноос АН-ын үндсэн дүрмийн нэр бүхий заалтуудыг зөрчсөн Д.Мурат, Л.Болд нарт АН-аас төрийн сонгуульд нэр дэвших эрхийг 4 жилийн хугацаанд хасах шийдвэр гаргасан. Мөн Үндсэн дүрмийн хорооны дүгнэлт гаргах тухай тогтоолыг үндэслэн Ж.Батзандаг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаанд хасах тухай. Энэ шийдвэрийн Ж.Батзанданг бүлгийн гишүүнээс хасч байна" гэсэн юм. Энэ үеэр бүлгийн дарга АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын бүлэг өнөөдөр өнгөрсөн баасан гарагт болсон чуулганы хуралдаантай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Улс төрийн үйл явцыг харвал үзэл бодлын уралдаан, зөрчилдөөн ихээр гарч байна. Энэ цаг үед намын их хурлаа хуралдуулж үзэл бодлоо тогтох шаардлагатай гэж байна" гэв

Төд удалгүй УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар намынхаа даргын гаргасан шийдвэрт ямар байр суурьтай байгаагаа хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Болд: АН хууль, төрийг хүндэлдэг нам.  1990 оноос эхлэн би энэ намд үзэл бодлоороо нэгдэж өдий хүртэл тууштай явж ирсэн. Гэтэл өнөөдөр  нэг хүний дарангуйллын нам болж хувирав. Өнөөдөр олон нийт, сонгогчид ард түмнийхээ хүсэл эрмэлзлийг хүндэтгэн санал өгснийхөө төлөө намаас нэр дэвших эрхээ хязгаарлуулж байгаад үнэхээр харамсаж байна. Үндсэн хуулийн дээр намын дүрэм байх ёсгүй. Энэ шийдвэрийг  бүлэглэлийн нэг хэрэгсэл гэж дүгнэж байна. Ард түмнийхээ эрх ашгийн  төлөө үндсэн хуулиа намын шийдвэрээс би илүүд үзсэн. Тиймээс АН-ын бүлгээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдье. Би энэ хэдэн хоногт маш их дарамт, гүтгэлэгтэй нүүр тулсан. Гэсэн хэдий ч  монголынхоо нийт сонгогчдын төлөө  шударга талд зогссон. Надад эрх ашгийн зөрчил байхгүй. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна. АН-д шинэчлэлийн хөдөлгөөнийг өрнүүлнэ.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хэн нэгэнд хамаатуулж намайг гүтгэхээ болимоор байна. Малчны асуудлыг хөндвөл ахынхаа талд орж байна гэх үү.  Ж.Батзандан гэдэг хувь хүн өөрийн тархи, зүрхтэй. Улс төрч хүн үндэсний эрх ашгийн үүднээс томоор харж байх ёстой. Намайг хөөсөн учир би АН-аас гарч буйгаа мэдэгдье. Өнөөдрөөс эхлэн АН бүлэггүй боллоо. Намайг Монгол Улс хөөгөөгүй тул эх нутагтаа би ажиллаж, амьдарна. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл болохоос биш улс төрийн шийдвэрийг гүйцэтгэгч нь биш. Би  Монгол Улс, ард түмэнд  өртэй.  Үндсэн хууль болон нийт иргэдийн эрх ашгийн төлөө  тэмцсээр байх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх