АЭХ-НЫ 2020 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

АЭХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн II хуралдаан энэ  сарын 22-ны өдөр боллоо.  Зөвлөлдөх хуралдаанаар  2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2020 оны сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан холбооны  бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан бөгөөд гишүүдээс ирсэн санал, хүсэлтийг хэлэлцсэн юм. Мөн хуралдааны үеэр АЭХ-ноос төрөн гарсан үе үеийн манлайлагч эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ. АЭХ  нь 2019 онд нийгмийн сайн сайхан руу чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулснаас гадна хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, агаарын бохирдол зэрэг олон асуудлын хүрээнд акц өрнүүлж,  тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн.  Уулзалтын үеэр АЭХ-ны ерөнхийлөгч С.Одонтуяаг эмэгтэйчүүдийнхээ эв нэгдлийг эрхэмлэж, үйл хэргийг нь нэр төртэй үргэлжүүлж яваад холбооны гишүүд талархал илэрхийлж,  баяр хүргэн цаашдын ажилд нь амжилт хүссэн юм. АЭХ нь 98 мянган гишүүнтэй бөгөөд Зөвлөлдөх Зөвлөлд 90 гаруй гишүүн багтдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх