Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сонгогдлоо

Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сонгогдлоо

Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны хурал энэ сарын 14-16-ны өдрүүдэд боллоо.  Чингэлтэй дүүргийн намын хорооны нийт 86 гишүүн оролцсон уг хурлаар намын хорооны даргыг сонгох сонгууль болсон юм. Нээлттэй, чөлөөтэй нэр дэвшилт явагдахад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайханыг намын гишүүд нь дуу нэгтэй нэр дэвшүүлсэн.

Улмаар  хоёр дахь өдрийн үргэлжилсэн хурлаар нийслэлийн тэргүүлэгчид хуралдаж, 45 гишүүдийн 100 хувийн саналаар Чингэлтэй дүүргийн намын хорооны даргаар Улсын их хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайханыг сонголоо.

Чингэлтэй дүүргийн төлөөлөгчид болон Намын бага хурлын гишүүд асуудал дэвшүүлэн, санал бодлоо хуваалцсан халуун уур амьсгал дүүрэн болсон уг хурлыг тус хорооны дэд дарга Л.Ариунтуяа удирдаж, нарийн бичгийн даргаар Б.Мөнхбат ажиллажээ.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх