Н.Төгсцогтын мэргэжлийн боксын карьерын шийдвэрлэх тулаан 3 хоногийн дараа болно

Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп болон дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогтын хамгийн чухал шийдвэрлэх тулаан болоход 3 хоног үлдээд байна. Н.Төгсцогт өнгөрсөн Клаудио Марреротой тулалдаж ялснаар IBO холбооны аварга болсон юм. Ингэснээрээ дэлхийн мэргэжлийн боксын нэр хүнд бүхий WBC холбооны аваргын төлөө хүч үзэх эрхтэй болсон. Тэгвэл энэ ням гариг буюу 2-р сарын 9-ний өдөр дэлхийн мэргэжлийн боксын рингэн дээр Н.Төгсцогт болон WBC холбооны featherweight буюу 57 кг жингийн аварга Гари Расселл Жр-ын хооронд гал гарсан ширүүхэн тулаан өрнөх гэж байна.

Энэхүү тулааныг Монгол улсад албан ёсны онцгой эрхтэйгээр 2-р сарын 9-ний 09:00 цагаас Юнивишнийн Unilive 88-р суваг болон LookTV-ээр шууд дамжуулах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх