АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан сумдын Засаг дарга нартай 2020 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ хүрээнд 2019 онд дэвшүүлсэн зорилт, чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээний үүргээ амжилттай хэрэгжүүлж ажилласан Батцэнгэл, Жаргалант, Эрдэнэбулган, Чулуут, Хашаат сумдын Засаг даргын Тамгын газрыг “өргөмжлөл”-өөр, Батцэнгэл сумын Засаг дарга Д.Баянжаргал, Жаргалант сумын Засаг дарга Л.Батсайхан, Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамир, Чулуут сумын Засаг дарга П.Жаргалсайхан, Хашаат сумын Засаг дарга Б.Гэрэлт-од нарыг нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн шагналаар тус тус шагналаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх