ХОГГҮЙ ХОТЫН ТӨЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу “Хоггүй шинэлцгээе” нэг сарын аяныг зарлаж уг аяны хүрээнд өнөөдөр зохион байгуулсан Бүх нийтийн их цэвэрлэгээнд 9 дүүргийн 21 Тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээний компани, Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ машин техникийн хамт ажиллаж хариуцсан хороо дүүргийн гудамж талбай дахь хайс хашлага, замын тэмдэг тэмдэглэгээ, сүүдэр газарт тогтсон мөс, рекламны самбар барилгын хашаанд наасан стикер уриалга зэргийг угааж цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. JCDecaux компанид үүрэг даалгавар өгсний дагуу автобусны буудлуудын сандал, самбар, хогийн сав зэргийг угааж арчих ажлыг хийж гүйцэтгэсээр байна.
Мөн хороо дүүргийн Засаг дарга нар нутаг дэвсгэр дээрээ Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахтай холбоотой захирамж, шийдвэр, албан даалгаварыг гарган аж ахуйн нэгж байгууллагууд, Сууц өмчлөгчдийн холбоодыг их цэвэрлэгээнд идэвхижүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж ,УБЗАА-тай хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд тогтмол хяналт шалгалт тавьж ажиллаж байна.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх