Машиндаа унтаж байсан 30 хүнийг шатаажээ

Нигери улсын зүүн хойд хэсэгт байрлах Ауно хотод дор хаяж 30 орчим хүнийг хөнөөж, хүүхэд эмэгтэйчүүдийг барьцаалсан хэрэг гарчээ. Уг хэрэгт исламын шашинт бүлгэмийг сэжиглэж байгаа ба амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь машиндаа унтаж байсан аялагчид байсан аж.

Сэжиглэж буй исламын шашинт бүлгэм "Боко Харам" 2009 оноос хойш Нигери улсад халдлага хийсээр байгаа бөгөөд ойролцоогоор 35 мянган хүний аминд хүрчээ. Мөн тэдний халдлагын улмаас 2 сая гаруй хүн орон гэргүй болж, хэдэн зуун хүн хулгайлагдсан байна.

Нигери улсын Засгийн газраа тус бүлгэмийг дарсан гэж удаа дараа мэдэгдсэн боловч халдлага үргэлжилсээр байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх