Баян-Өлгийд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул хязгаарлалт тогтоолоо

Баян-Өлгий аймагт шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй байж болзошгүй тохиолдол илэрсэн тул аймгийн Засаг даргын захирамжаар хязгаарлалт хийжээ.

Тодруулбал, уг иргэний шинжилгээний хариу гартал захуудын үйл ажиллагааг зогсоож, кафе, караокэ, сүм, хийдүүдийн үйл ажиллагааг ч гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоосон байна.

Сэжигтэй тохиолдол болон хавьтал болсон иргэдийг тусгаарлаж, байршлыг хамгаалалтад авахыг даалгасан байна.

Хоёрдугаар сарын 7-ний өдөр 21 настай эрэгтэй Замын-Үүдээс Улаанбаатарт ирсэн бөгөөд хоёрдугаар сарын 11-ний өдөр хувийн таксигаар Баян-Өлгий аймагт очсон байна. Тухайн иргэн Бээжингээс Замын-Үүдээр дамжин Улаанбаатарт ирсэн бөгөөд халуурч байсан тул өчигдөр 22:00 цагт аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлан шинжилгээг авч, Ховд уруу илгээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх