Б.Ганхуяг: Хорио үргэлжилбэл нүүрсний экспорт, орлогод сөрөг нөлөөтэй

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр тавьсан хилийн хязгаарлалт хориг гуравдугаар сарын 2-ноос хойш үргэлжилбэл нүүрсний экспорт болон орлогод сөргөөр нөлөөлнө гэдгийг хэллээ.

Тэрбээр “12, 1 сард нүүрсний экспорт буурдаг. Өмнөх оны төлөвлөгөөний гүйцэтгэлээ хараад БНХАУ-ын тал дараа жилийн авах нүүрсний хэмжээг тогтоодог. Тэгэхээр энэ нь 1 сард таардаг. Хоёрдугаар сарын дундаас нэмэгддэг. Хоёрдугаар сарын 15-наас хойш квот нь тогтоогддог. Хилийн хоригийг тогтоохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Орлогын алдагдалтай байдал гайгүй байгаа ч цаашид хорио үргэлжилбэл хүндрэлтэй болно. Гуравдугаар сарын 2-ноос хойш үргэлжилвэл орлогод сөргөөр нөлөөлнө. IPO гаргах гэж байгаа энэ үед сөрөг нөлөөтэй. Бид найдвартай худалдан авагчидтай. Жижиглэн худалдаа бараг байхгүй, харьцангуй санхүүгийн чадвартай компаниуд байгаа” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх