Намууд нэр дэвшигчээрээ хэнийг тодруулах бол

Монгол улс удирдагчаа тодруулах сонголтоо ирэх сарын 26-ны өдөр хийнэ. Улс орон даяар зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуульд УИХ-д суудалтай гурван намаас нэр дэвшигчээ тодруулж, өрсөлдөх юм. Тиймээс УИХ-д суудалтай гурван нам энэ долоо хоногт багтаан СЕХ-нд бүртгүүлэх учиртай билээ. Тодруулбал, МАН-ынхан нэр дэвшигчээ маргааш  болох Бага хурлаараа тодруулах бол МАХН-ынхан энэ сарын 5-ны баасан гарагт болох Бага чуулганаараа тодруулах юм байна.  Харин АН-ынхан энэ сарын 6-нд буюу бямба гарагт хуралдах VIII Их хурлаараа тодруулах аж.  Тиймээс гурван нам нэр дэвшигчээрээ хэнийг тодруулах бол. Үүнийг зөвхөн хүлээх л үлдлээ. 

АН 

Энэ санал хураалтаас хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг VIII их хурлаар нууц санал хураалтаар баталгаажуулснаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодрох ажээ. Дотооддоо өрсөлдөгч олонтой Ардчилсан нам хэнийг Ерөнхийлөгчид сойх вэ гэдэг мөн л таамаг төдий байна.

Тодруулбал,  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө Х.Баттулга, Р.Амаржаргал, Л.Болд, Б.Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Б.Батбаяр /Баабар/ нарын гишүүд албан ёсоор мэдэгдээд байгаа. Тэдний хэн нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших вэ гэдгийг энэ бямба гарагт харах л үлдлээ. 

МАХН 

Харин МАХН УИХ-ын 2016 оны сонгуульд нэг суудал авсан тул Ерөнхийлөгчийн сонгуульд горилох эрхтэй болсон юм. Намын дарга нь энэ сонгуульд өрсөлдөх санаа их бий ч ялтай байх хугацаа нь дуусаагүй тул боломжгүй.

Парламентад МАХН-ыг төлөөлж суугаа ганц гишүүн О.Баасанхүү нь “Нам, намаас Ерөнхийлөгчид горилогчид надтай ирж уулзаж байна” гэж мэдэгдсэн нь оргүй хоосон үг биш гэдгийг хэвлэлээр зарлаж суугаа.  Гэхдээ одоогоор МАХН ганц боломжоо хэнтэй хуваалцаж, Ерөнхийлөгчид хэнийг  сойх вэ гэдэг тодорхойгүй байгаа юм. Саяхнаас Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуунд Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавьснаа мэдэгдсэн тухай мэдээлэл байна. Мөн хэнийг сонгох вэ гэдгийг баасан гарагт тодруулах аж. 

Тавдугаар сарын 2. Хуулиараа намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө буюу ирэх тавдугаар сарын 2-ноос эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.

Тавдугаар сарын 11. Нэр дэвшүүлэх хугацаа дууссанаас хойш тав хоногийн дотор буюу ирэх тавдугаар сарын 11-ний дотор нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн төв байранд ирүүлэх учиртай аж.

Тавдугаар сарын 14. Харин сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 14-ний дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм байна.

Тавдугаар сарын 17. Улмаар сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсанаас хойш ажлын гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 17-ны дотор Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг улсын хэмжээнд олон нийтэд мэдээлэхээр болжээ.

Зургадугаар сарын 6-25. Сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 6-25-ыг дуустал үргэлжилнэ. 

эх сурвалж: www.unen.mn