Маргаашаас эхлээд БНХАУ Монгол Улс хоорондын нислэг болон төмөр замын тээвэр бүрэн хаагдана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, маргаашаас эхлэн БНХАУ ба Монгол Улс хооронд зорчдог агаарын тээвэр болон төмөр замаар зорчих хөдөлгөөнөөр аль ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй байх тогтоол гаргалаа. Ингэснээр тус өдрөөс эхлэн хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоох юм.

Тодруулбал, БНХАУ-аас гадаадын иргэд Монгол Улс руу нэвтрэх боломжгүй болж байна. Үүнтэй зэрэгцэн монгол улсын иргэдийг хүндэтгэх шалтгаангүйгээр хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.

Сануулахад, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс төрийн болон хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх