Өлгийн-Ховд чиглэлийн авто замын шалган нэвтрүүлэх пост өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна

 

Зам,тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/19 тоот тушаал, Улсын Ерөнхий байцаагчийн 01/01 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/84 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Өлгий-Ховд чиглэлийн авто замын шалган нэвтрүүлэх постод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Автотээврийн төвийн алба хаагч нар 24 цагийн турш өндөржүүлсэн бэлэн байдалтай зорчигчдын эрүүл мэндэд үзлэг хийж ажиллаж байна.

2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагаас өнөөдрийн 17 цагийн байдлаар нийт орох хөдөлгөөнд 23 тээврийн хэрэгсэл 116 зорчигч, гарах хөдөлгөөнд 47 тээврийн хэрэгсэл, 161 зорчигч гарсан мэдээтэй ба ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх