Хүний мөсгүй залуу үеийн төлөөлөл болсон хүүхэд асрагчид хуулийн хариуцлага тооц!

Эцэг эх нь ажилтай болохоор бага насны хүүхдээ асрагч хөлслөн харуулдаг жишиг Монголд тогтсон. Энэ нь сүүлийн үед бий болсон мэргэшил гэх үү дээ. “Гэрээр хүүхэд асарна” гэдэг зар анх их сонин содон сонсогддог байсан бол одоо танил болсон зүйл. Ийм зарын дагуу орж харахад өдрийн хөлс нь 10-20 мянган төгрөгийн ханштай байх ажээ. Ажлын өдрүүдээр 08.00-18.30 цагийн хооронд 250 мянган төгрөгөөр хүүхэд харна гэсэн зар ч байна. Хамгийн гол нь хүүхэд асрагчаа зөв сонгох нь маш чухал. Уриалгахан аргагүй ирчихээд аав, ээжийг нь ажилдаа явсан хойгуур хүүхдэд нь нойрны эм өгөөд унтуулаад байдаг тухай урьд нь мэдээлэл гарч л байсан. Хамгийн сүүлчийн бодит жишээ гэхэд энэ байна. Хүний нялх үрд ингэж ханддаг хүүхэд асрагч гэж байх уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх