Домогт дуучны үхлийн шалтгааныг дахин мөрдөж магадгүй болжээ

АНУ-ын Атланта хотын прокурорын газар домогт дуучин Жэймс Брауны үхэлтэй холбоотой шинэ баримтуудыг нэгэн эмэгтэйгээс хүлээж авснаа өчигдөр мэдэгджээ.

Соул хөгжмийн загалмайлсан эцэг гэгддэг Браун 2006 оны зул сарын баярын өдөр 73 насандаа Атланта хотын эмнэлэгт зүрхний өвчнөөр нас барсан юм. Харин шинэ баримт түүний үхэлд гадны нөлөө орсон байж болзошгүйг харуулж байгаа гэнэ.

Жак Холландер гэх эмэгтэй нэрт дуучны үхлийн асуудлаар уулзах хүсэлтийг Фултон дүүргийн прокурор Пол Ховардад гаргасан юм байна.

Өнгөрсөн Лхагва гарагт прокурор эмэгтэйн хүсэлтээр уулзаж, баримтуудыг хүлээж авжээ.

Прокурор Ховард шинэ баримтуудтай нарийвчлан танилцсаныхаа дараа Жэймс Брауны үхлийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлэх эсэхийг шийднэ гэж Атланта хотын прокурорын газраас мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх