COVID-2019 хүний биеэс гадна хуурай гадаргуу дээр хоёр өдөр амьдардаг

Хятадын Эрүүл мэндийн хорооны тэргүүн Чун Наншань шинэ төрлийн коронавирус тарах хамгийн эрсдэлтэй газрыг орон сууц болон оффисын лифт гэж үзсэн байна. 

COVID-2019 хүний биеэс гадна хуурай гадаргуу дээр хоёр өдөр, шингэн орчинд түүнээс ч удаан амьдардаг. Ялангуяа лифт нь хязгаарлагдмал орчин бөгөөд товчлуур нь халдварын гол эх үүвсэр аж. Тиймээс лифтний товчлуурыг хуруугаараа дарахаас зайлсхийхийг анхааруулжээ. Орон сууцны агааржуулах хоолой ч вирус дамжуулах нэг суваг. 2003 онд SARS-ийн халдварын үед Хонконгийн нэгэн байрны өрөөнөөс тархсан вируст агаар 300 хүнд халдвар тараасан гашуун түүх бий. Энэ үзэгдэл одоо давтагдах эрсдэлтэй гэж үзсэн тул Хонконгт өнгөрсөн мягмар гарагт нэгдсэн агааржуулах системтэй нэгэн байрны оршин суугчдыг яаралтай нүүлгэсэн байна. Мөн Хятадын халдвар тархсан газруудад караоке бар, ресторан, олон нийтийн үйлчилгээний газруудыг хаах шийдвэр гаргасан.

 Гэтэл манайд цэнгээний газрууд, тэр дундаа халдвар тархах хамгийн эрсдэлтэй газар болох агааржуулалтгүй жижиг өрөөтэй караокенууд ажилласаар байна. Бохирдсон агаартай умгар өрөөнд гараас гарт дамжуулан барих микрафон лифтний товчлуураас илүү аюултай. ЭМЯ, мэргэжлийн хяналт үүнийг анхаарч, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх нэн тэргүүний алхамаа хийх шаардлагатай байна. Эрсдэл өндөртэй үйлчилгээний газруудыг хааж, нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг өндөржүүлэх хэрэгтэй. Хэрэв коронавирус Монголд орж ирсэн гэж бүртгэгдэх л юм бол энэ мэт сул задгай байдлаасаа болж гэрлийн хурдаар тархан, гуравхан сая хүний тэн хагас нь амьдардаг нийслэлийн бүх иргэдэд халдварлах аюул ойрхон байна.

Засгийн газрын мэдээ  сонин

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх