Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 0-5 насны хүүхэдтэй албан хаагчдын ажлын цагийн хуваарь

Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 0-5 насны хүүхэдтэй албан хаагчдын ажлын цагийн хуваарийг 08:00- 11:00, 14:00- 17:00 цагийн хооронд мөрдөн ажиллуулахаар үүрэг болголоо.
Нийгмийн ямар ч цаг үе, нөхцөл байдалд ар гэрээ умартан төрийн ажил хэргийг нугалдаг төрийн албан хаагчид ч мөн эрсдэлт цаг үед ар гэртээ тэр тусмаа нялх балчир үрсдээ анхаарал хандуулах үүрэгтэй. Иймд манай байгууллага бага насны хүүхэдтэй ажилтан албан хаагчдын ажлын цагт өөрчлөлт оруулж гэртээ үлдсэн хүүхдээ эргэж тойрох, хоол ундыг нь бэлтгэж өгөх, цаашлаад гарч болзошгүй бусад хүчин зүйлээс хамгаалах үүднээс дээрх шийдвэрийг гаргалаа.
Түүнчлэн бусад төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн дарга удирдлагууд Та бүхнийг бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагийн хуваарьт анхаарч тэднийг ар гэртээ илүү анхаарал хандуулах боломжийг олгож өгөхийг уриалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх