Вуханд бодит байдлыг нийтэд ил болгосон 2 хүн сураггүй алга боллоо

Фанг Бин, Чен Цюши нар хоёулаа Хубэй мужийн нийслэл Вухан хотоос бодит байдлыг мэдээлж, өөрсдийн харсан бүхнийг дүрс бичлэгээр дэлхий нийтэд хуваалцаж байсан. Үүний үр дүнд, тэдний дүрс бичлэгийг олон мянган хүн үзэж, өөрсдийн сэтгэгдлээ үлдээж байсан юм. Тэд бол Хятад иргэд бөгөөд коронавирусын дэгдэлтийн голомт болсон Вухан хотод болж буй үйл явдлын "үнэн" -ийг дэлхий нийтэд мэдээлэхийг эрмэлзсэн  иргэний сэтгүүлчид юм. Тэд интернетэд видео байрлуулж, бусад улс орнуудад  хорио цээртэй хотын доторх дүрс зургийг хуваалцаж мэдээлж байсан юм.  Гэвч одоо тэд хаанаас ч олдохгүй байгаа юм.

Фанг Бин гэж хэн бэ?

Вуханд бизнес хийдэг Фанг Бин дэгдэлтийн талаар "Вуханы бодит байдлын талаар мэдээлэх" дүрс бичлэг хийж байсан байна. Тэрээр анхны видеогоо 1-р сарын 25-нд YouTube-д байршуулжээ. Хятадад хориотой боловч виртуал хувийн сүлжээ (VPN) -ээр дамжуулан олон нийтэд тараасан .

Түүний эхний хэдэн видео ихэвчлэн хотын эргэн тойронд явж, өөр өөр газар байгаа байдлыг харуулсан байсан. Энэ нь 1000 гаруй удаа үзэж хандалт хийсэн байсан. Дараа нь 2-р сарын 1-нд тэрээр анхаарал татахуйц видеог хийжээ. Вухан хотын нэгэн эмнэлгийн гадна микроавтобусанд н найман хүний цогцос харагдаж байна. Үүнийг Бараг 200,000 удаа үзсэн хандалттай байв. Фанг тэр шөнө цагдаагийнхан түүний гэрт ирж, түүний бичлэгийн талаар байцаасан гэж мэдэгдэв. Түүнийг авч явч, анхааруулга өгөөд  эцэст нь сулласан гэлээ.

Гэхдээ 2-р сарын 9-нд тэрээр "бүх ард түмнийг бослого гаргая- засгийн газрын хүчийг ард түмэнд буцааж авъя" гэсэн 13 секундын видеог байршуулжээ. Үүний дараа түүний аккаунт хаяг чимээгүй болов.

Чен Циуши гэж хэн бэ?

Хүний эрхийн  өмгөөлөгч асан Чен сошиалд идэвхитэй байдаг бөгөөд түүнийг ард иргэд  сайн мэддэг байсан. Тэрээр өнгөрсөн 8-р сард Хонконгт болсон эсэргүүцлийн жагсаалд оролцож олны хүндэтгэлийг олж авч байжээ. Тэрбээр энэ явдлын дараа түүнийг эх газарт  буцаж ирсний дараа Хятадын эрх баригчид дарамталж түүний 700,000-аас дээш дагагчтай байсан түүний хятадын нийгмийн мэдээллийн аккаунт хаягийг устгасан байнаГэхдээ тэр чимээгүй байж чадсангүй.

Аравдугаар сард тэрээр YouTube хаяг үүсгэсэн бөгөөд одоо  400,000 дагагчтай болжээ. Тэрбээр мөн Твиттерт 265,000 гаруй дагагчтай. Тэрбээр 1-р сарын сүүлчээр улам бүр дордож буй байдлын талаар мэдээлэхийн тулд Вухан руу түр явахаар шийджээ. "Би үнэндээ юу болж байгааг баримтжуулахын тулд камераа ашиглах болно. Би үнэнийг нуухгүй гэж амлаж байна" гэж тэр YouTube-ийн анхны видео бичлэг дээрээ хэллээ. Тэрээр Вухан хотын янз бүрийн эмнэлгүүдэд очиж нөхцөл байдалтай танилцаж, өвчтөнүүдтэй ярилцлага хийж  иньернэтэд байршуулж байсан.

Чен энэ нь түүнийг эрсдэлд оруулж байгааг мэдэж байв. Тэрбээр энэ сарын эхээр ВВС-ийн Жон Судвортод хэлэхдээ, хэр удаан үргэлжлүүлж чадахаа мэдэхгүй байна. "Энд маш хатуу зарчимтай бөгөөд миний оруулсан бичлэгийг олон хүмүүс хуваалцах юм бол миний аккаунт хаягийг хаах байх" гэж тэр хэлж байжээ.

Фанг Бин эсвэл Чен Цюуши хаана байгаа, эсвэл хорио цээрийн дэглэмд хамрагдсан бол хэзээ гарч болзошгүй талаар нарийвчлан албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна.

Эмнести Интернэшнлийн судлаач Патрик Пуун Чен болон Фангийг "цагдаа нар авч явсан эсвэл албадан хорио цээр  байрлуулсан эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч тэрээр эрх баригчид гэр бүлийн гишүүдтэйгээ холбоо тогтоохыг ядаж зөвшөөрөх хэрэгтэй гэж хэлэв. Хятадын эрх баригчид гэр бүлийнхэнд нь мэдэгдэж, сонгосон өмгөөлөгчтэйгээ уулзах боломж олгох хэрэгтэй. Үгүй бол эрүүдэн шүүх эсвэл бусад зүй бусаар харьцах эрсдэлтэй байгаа нь хууль бус асуудал" гэж ноён Пун ВВС-д ярьжээ.

                                                                                         Эх сурвалж: BBC.com

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх