Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтжээ

Энэ амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай хэлтэс нийт 460 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 347 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас есөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослоор нэг хүний амь нас хохирсон байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 жолоочийг илрүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осол гаргасан зургаан зөрчил бүртгэгджээ. Осол хэргээс дурдвал хоёрдугаар сарын 16-ны өдрийн 01.18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Толгойтын зам “Залуус” хотхоны урд уулзварт ЗИЛ-130 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч овог, нэр гэрийн хаяг тодорхойгүй /30 орчим насны эмэгтэй/-г мөргөж, амь насыг хохироосон хэргийг шалгаж байгаа аж.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх